-Аргын тооллын 2 сарын 16. Баасан (Сугар) гараг (2024)



-Аргын тооллын 2 сарын 16. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 7, цагаан нохой, мэнгэ 9 улаан, суудал мод, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, түлэх барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:58-18:15.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40)болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, мод таслах, тангараг тавих, сайн үйлийг эхлэх, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, анд нөхөр бололцох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ