-Аргын тооллын 3 сарын 9. Бямба (Санчир) гараг (2024)

хиртэлт нарын зураг байж магад

-Аргын тооллын 3 сарын 9. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын 29, хар бич, мэнгэ 5 шар, суудал ус, чөдөр-23 од, шид барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:17-18:49.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаасанасан зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худаг малтах, үс засуулах, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ