-Аргын тооллын 3 сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2024)

хиртэлт нарын зураг байж магад

Хаврын дунд улаагчин туулай (бага) сар, 4 ногоон мэнгэ, огторгуй суудал.
-Аргын тооллын 3 сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 1, хөх нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, могойг хүлэгч-25 од, рашаан барилдлагатай өдөр. Лусын буултай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:13-18:51.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, тангараг тавих, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, ном сонсох, даллага авах, бурхан шүтээн тахих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эхэлж ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

-Аргын тооллын 3 сарын 10. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 30, харагчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал уул, шувуун хошуут-24 од, арвидах барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:15-18:50.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, оёж, хатгах, шинэ дээл эсгэх муу.Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ