-Аргын тооллын 3 сарын 16. Бямба (Санчир) гараг (2024)

бичвэр нарын зураг байж магад

-Аргын тооллын 3 сарын 16. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 7, шарагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал огторгуй, чөлөөт эх-3 од, шид барилдлагатай өдөр. Бямбанарма барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:03-18:59.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь:улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, анд нөхөр бололцох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, арилжаа наймаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ