
Аргын тооллын 2 сарын 8. Бямба (Санчир) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 11, шар бич, мэнгэ 2 хар, суудал ус, од гөрөөсөн толгой-4, үл тохирох барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:09-18:03.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох маш сайн. Харин бар, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, амраг садан бололцох, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худаг малтах, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.