Ховд аймагт “Таблеттай багш” санаачилга хэрэгжүүлж эхэллээ

May be an image of 9 people and text

Ховд аймгийн 17 сумын алслагдсан хөдөөгийн баг, хилийн анги салбарт амьдран суугаа 1,000 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд сургуулиас өмнөх хөгжил, боловсролын үйл ажиллагаанд хамрагдах боллоо. 

Өнөөдөр /2025.03.24/ алслагдсан баг, сум, хилийн анги салбарт ажиллаж буй 45 багшид сургалтын ухаалаг багцыг хүлээлгэн өгч, арга зүйн сургалтад хамруулав. 

May be an image of 1 person

“Таблеттай багш”
санаачилгын ачаар хүүхэд бүр хаана, хэрхэн амьдарч байгаагаас үл хамааран хөгжих, шинийг таньж мэдэх, нийгэмших, боловсрол эзэмших боломжтой болж байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд 2022 оноос “Таблеттай багш” санаачилга хэрэгжиж байна. 

May be an image of 7 people, people studying and text

Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 7,000 гаруй хүүхэд тэдний эцэг эх, асран хамгаалагчид “Таблеттай багш” санаачилгын үр шимээр гэр бүлийн орчинд явуулын багшийн дэмжлэгтэйгээр хөгжил, боловсролын үйл ажиллагаанд хамрагдаж байна. 

May be an image of 1 person, newsroom, dais and text

Боловсролын ерөнхий газраас “Таблеттай багш” санаачилгад нэгдэж буй аймгуудыг мэргэжил арга зүйн талаар чиглүүлж, орчин цагийн хүүхэд, гэр бүл, боловсролын үйлчилгээний хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэдээлэл харилцааны шинэлэг технологид суурилсан сургалтын ухаалаг  багцыг боловсруулан түгээж байна. 

May be an image of 1 person, dais, newsroom and text

Сургалтын ухаалаг багц нь мэдээлэл харилцааны дэвшилтэт технологид суурилсан нь боловсролын салбарын цахим шилжилтийн салшгүй нэг хэсэг байж, бага насны хүүхэд гэртээ ээж аавтайгаа багшаас өгч буй чиглэлээр суралцах, хөгжих боломжийг бүрдүүлжээ. 

Ховд аймгийг “Таблеттай багш” санаачилгыг хэрэгжүүлж орон нутгийн удирдлагын болон мэргэжлийн хөгжлийн багийг чадавхжуулахад Хаан банкны хандив санхүүжилт гол үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.  

May be an image of 6 people and people studying

“Таблеттай багш”
санаачилга сургалтын ухаалаг багц гардуулах арга хэмжээний дараа аймаг, сум, багийн түвшинд гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх аймгийн боловсролын салбарын удирдлага мэргэжилтнүүд, нийт сумдын Засаг дарга нар, цэцэрлэгийн багш нар сургалт-хэлэлцүүлэгт оролцов. 

May be an image of 4 people and text that says

May be an image of 4 people and text

May be an image of ‎4 people and ‎text that says

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ