Мөст сумын малчин Э.Лхагвасүрэнгийнх "Аймгийн аварга малчин өрх" боллоо

May be an image of one or more people and text

Өвөг дээдсээс уламжилсан малч ухаан, арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан малчдын шагналыг хүндэтгэн гардуулж байна.

Учран золгож буй гал морин жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн 8000 гаруй малчин өрхөөс 65 малчин өрх “Аймгийн аварга” цол хүртсэний тав нь Мөст сумаас шалгарсан. Тус сумын Давст багийн малчин Э.Лхагвасүрэн, Н.Тунгалаг нарын шагналыг аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг гардуулж баяр хүргэв.

May be an image of one or more people and text

Аварга малчин Э.Лхагвасүрэн 1990 онд илгээлт авч мал маллаж эхэлжээ. Улмаар 1994 онд Н.Тунгалагтай гэр бүлж тэр цагаас хойш 30 гаруй жил ХАА-н салбарт ажиллаж байна.

Э.Лхагвасүрэн "Аймгийн алдарт уяач" цолтой. Түүний өвөө Г.Оросоо агсан нь "Аймгийн Хошой аварга малчин" цол хүртэж байжээ. Харин аав О.Энхтөр нь “Аймгийн алдарт уяач”, “Аймгийн аварга агент” байсан байна.

Аваргын гэр бүл хоёр талынхаа малч удмыг өвлөж өдгөө 4 төрлийн 900 гаруй толгой малтай болжээ. Отор нүүдэл хийж малыг бэлчээрээр нь тэжээж тарга хүч авхуулахад түлхүү анхаардаг гэж ярилаа.
 
May be an image of Bactrian camel

Давст багийн нутаг “Өлгий” гэх газар нутаглаж буй аварга малчных энэ хавар бог, бод нийлсэн 300 гаруй эх мал төллөхөөр бэлтгэлээ базаажээ. 

May be an image of text

May be an image of one or more people

May be an image of arctic

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ