
-Аргын тооллын 4 сарын 27. Ням (Адьяа) гараг (2025)-Билгийн тооллын 30, улаан бар, мэнгэ 5 шар, суудал төмөр, шийдэм-0 од, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:41-19:59.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, буян хишгийн даллага авах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, эм найруулах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, хурим хийх, бэрийн үйл, төрөл садан бололцох, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, нохой авах, эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, газар хагалах, хүүр түлэх, худаг малтах, малын үс, ноос хяргах, замд гарах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.