-Аргын тооллын 7 сарын 25. Баасан (Сугар) гараг (2025)



Зуны адаг харагчин хонь (их) сар, 6 цагаан мэнгэ, огторгуй суудал.
-Аргын тооллын 7 сарын 25. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 1, хөхөгчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал огторгуй, найралт эх-7 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:36.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан шүтээн тахих, ном сонсох, даллага авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, нүүдэл хийх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, арилжаа наймаа хийх, нохой авах, сайн үйлийг эхлэх, цэрэг хөдөлгөх, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, бузарыг дарж, дайсагнах үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ