-Аргын тооллын 7 сарын 30. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 7 сарын 30. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 6, цагаан хулгана, мэнгэ 1 цагаан, суудал гал, тугчин-12 од, үл зохилдох барилдлагат өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:26-20:30.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул модон хохимой өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтний харш гараг.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ