
2025 оны 8 сарын зурлага.Зуны адаг харагчин хонь (их) сар, 6 цагаан мэнгэ, огторгуй суудалтай.
-Аргын тооллын 8 сарын 1. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 8, хар бар, мэнгэ 8 цагаан, суудал төмөр, салхины эх-14 од, үл тохирох барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:27.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин бич, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин багш шавь барилдах, бурхан сахиус тахих, цацал өргөх, ном эхлэн заалгах, бэрийн үйл, төрөл садан бололцох, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, хувцас эсгэх, эм найруулах, замд гарах, худаг малтах, газар тариалангийн үйл, малын үс, ноос хяргах, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, хиншүү, бузар, бэлбэсний үйл, хүүр түлэх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.