
2025 оны 08-р сарын 04-нөөс 08-р сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/Энэ 7 хоногийн ихэнх хугацаанд нийт нутгаар бороо орохгүй/
Хур тунадас: 09,10-нд зарим газраар бага зэргийн бороо, түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: 09,10-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.