-Аргын тооллын 9 сарын 7. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 9 сарын 7. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 1​5, шарагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал хий, чөдөр-23 од, түлэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр. Цагаан шүүдэр-18:22.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:18-19:21.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин тээрэм босгох, андгай тавих, чуулах, сайн үйлийг эхлэх, даллага авах, цэрэг хөдөлгөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, бэрийн үйл, төрөл садан болох, газар хөндөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, ан гөрөө хийх, улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, мал хөнгөлөх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, үхэгсдийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ