-Аргын тооллын 9 сарын 11. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



-Аргын тооллын 9 сарын 11. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 1​9, харагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал огторгуй, шийдэм-0 од, хотол чуулган барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:23-19:13.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Харин үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ муу гараг болой.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, хурим хийх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, өвчин үзүүлэх, засуулах, өвчин эмнэх, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдах, нохой авах, малын үс, ноос хяргах, цэрэг хөдөлгөх, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ