-Аргын тооллын 9 сарын 12. Баасан (Сугар) гараг (2025)



-Аргын тооллын 9 сарын 12. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 20, хөх бич, мэнгэ 2 хар, суудал ус, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, түлэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:25-19:11.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал,  мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг. Харин бар, туулай жилтнээ муу гараг болой.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, бэрийн үйл, тангараг үүсгэх, худаг малтах, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, сайн үйлийг эхлэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, замд гарах, худалдаа хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, дайсан номхтгох, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ