-Аргын тооллын 9 сарын 23. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 9 сарын 23. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 2, хөхөгчин хонь, мэнгэ 9 улаан, суудал хий, тэргүүн дагуул-13 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Намрын хугас улирал-03:59.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:40-18:48. 
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, буян хишгийн даллага авах, буян номын үйл, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, хурим хийх, бэрийн үйл, андгай тавих, чуулах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, тээрэм босгох, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хүнийг ханаж, төнөх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, малын үс, ноос хяргах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ