Аргын тооллын 10 сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 14, шар бич, мэнгэ 5 шар, суудал ус, могойг хүлэгч-25 од, рашаан барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:58-18:21.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: ном номлох, сонсох, хурим хийх, нохой авах, эд юм өгөх, арилжаа наймаа хийх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, газар хагалах, худаг малтах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, нүүдэл хийх, үр тарих, замд гарах, шарил шатаах, дайсан номхтгох, мал хөнгөлөх, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ