
-Аргын тооллын 12 сарын 19. Баасан (Сугар) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын билгийн 30, хар нохой өдөр, мэнгэ 3 хөх, суудал мод, хонгорцог-17 од, шид барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:01.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, бэрийн үйл, тангараг тавих, өвчтөнд очих, хариулга хийх, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, суваг шуудуу ухах, мод таслах, газар хөндөх, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.