-Аргын тооллын 12 сарын 20. Бямба (Санчир) гараг (2025)



Өвлийн дунд шар хулгана (их) сар, 1 цагаан мэнгэ, гал суудал.
-Аргын тооллын 12 сарын 20. Бямба (Санчир) гараг (2025)
-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 1, харагчин гахай өдөр, мэнгэ 2 хар, суудал хий, онгоц-18 од, идэр барилдлагат өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:01.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Балжиннямтай өдөр. Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ