-Аргын тооллын 12 сарын 21. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 12 сарын 21. Ням (Адьяа) гараг (2025)
-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 2, хөх хулгана өдөр, мэнгэ 1 цагаан, суудал гал, суулга-19 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:02.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүүхэд үрчлэн авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, эвлүүлэх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, шинэ дээл эсгэх, оёж, хатгах, улаан идээ авах, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ