
-Аргын тооллын 12 сарын 22. Даваа (Сумьяа) гараг (2025)-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 2, хөхөгчин үхэр өдөр, мэнгэ 9 улаан, суудал шороо, элдэв тэнгэртэн-20 од, идэр барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр. Өвлийн туйл-00:04.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:02.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, эд, мал гадагш өгөх, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, эхэлж ном сонсох, суурь тавих, угаалга хийх, залбирах, өс дарах, цэрэг хөдөлгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ малгай, хувцас өмсөх, мал хөнгөлөх, малын хашаа, хороо барих, малын үс, ноос хяргах, нүүдэл хийх, замд гарах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.