-Аргын тооллын 12 сарын 23. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 12 сарын 23. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 3, улаан бар өдөр, мэнгэ 8 цагаан, суудал төмөр, яруу эгшигт-21 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:03.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Харин бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бэрийн үйл, хурим хийх, төрөл садан бололцох, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, сайн үйлийг эхлэх, цацал өргөх, эм найруулах, худаг малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, хүүр түлэх, үхэгсдийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ