-Аргын тооллын 12 сарын 24. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 12 сарын 24. Лхагва (Буд) гараг (2025)
-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 4, улаагчин туулай өдөр, мэнгэ 7 улаан, суудал огторгуй, тооно-22 од, рашаан барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:03.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин тахиа, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хурим хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох, өвчин эмнэх, даллага авах, төрөл садан болох, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, суурь тавих, ан гөрөө хийх, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хэрүүл тэмцэл хийх, гадагш өгөх, хөрөнгө исгэх, мал хөнгөлөх, улайны үйл, хиншүү хярвас гаргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ