-Аргын тооллын 12 сарын 25. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



-Аргын тооллын 12 сарын 25. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 5, шар луу өдөр, мэнгэ 6 цагаан, суудал ус, чөдөр-23 од, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:04.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин нохой, үхэр, хонь, луу, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: амраг садан бололцох, багш шавь барилдах, хануур төөнүүр хийлгэх, тангараг үүсгэх, цэрэгт мордох, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатах, үхэгсдийн үйл, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, бузарыг дарах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ