
-Аргын тооллын 12 сарын 26. Баасан (Сугар) гараг (2025)-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 6, шарагчин могой өдөр, мэнгэ 5 шар, суудал уул, шувуун хошуут-24 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:05.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин гахай, бар, туулай, нохой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Бэрийн үйл, хурим хийх, нохой авах, их хэрэг үүсгэх, ном унших, сайн үйлийг эхлэх, эм найруулах, нүүдэл хийх, мод таслах, газар малтах, газар хагалах, ус хааж бөглөх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, морь худалдах, заргалдах, замд гарах, ан гөрөө хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.