
-Аргын тооллын 12 сарын 28. Ням (Адьяа) гараг (2025)-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 9, цагаагчин хонь өдөр, мэнгэ 3 хөх, суудал хий, дэлгэрүүлэгч-26 од, үхэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:06.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, андгай тавих, чуулах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, оёж, хатгах, шинэ дээл эсгэх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, тээрэм босгох, цэрэг хөдөлгөх, эд, мал худалдан авах, малын үс, ноос хяргах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.