-Аргын тооллын 12 сарын 29. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 12 сарын 29. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 10, хар бич өдөр, мэнгэ 2 хар, суудал гал, шийдэм-0 од, үл зохилдох барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:07.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, эхэлж ном сонсох, бэрийн үйл, эвлүүлэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, худалдаа хийх, худаг малтах, замд гарах, эд, мал худалдан авах, эд юм өгөх, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, чимэг оёх, шинэ хувцас өмсөх, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ