-Аргын тооллын 12 сарын 30. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 12 сарын 30. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 11, харагчин тахиа өдөр, мэнгэ 1 цагаан, суудал шороо, гоё хүүхэн-1 од, арвидах барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:08.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Харин туулай, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, угаалга, залбирах, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ