Мөст сумын Цэцэг гол багийн малчин Б.Ариунзаяагийнх "Аймгийн аварга малчин өрх" боллоо

May be an image of text

Өвөг дээдсээс уламжилсан малч ухаан, арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан малчдын шагналыг хүндэтгэн гардуулж байна. 

Учран золгож буй гал морин жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн 8000 гаруй малчин өрхөөс 65 малчин өрх “Аймгийн аварга” цол хүртсэний тав нь Мөст сумаас шалгарсан. 

May be an image of one or more people

"Аймгийн аварга малчин өрх"
-өөр шалгарсан тус сумын Цэцэг гол багийн малчин Б.Ариунзаяа, Ш.Энхтүвшин нарын шагналыг аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг гардуулж баяр хүргэлээ.

Б.Ариунзаяа, Ш.Энхтүвшин нар 2008 онд гэр бүл болж тэр цагаас хойш мал маллаж явна. Анх 100 толгой малтай айл болж байсан бол хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд өдгөө 1100 гаруй толгой малтай болжээ. 

May be an image of text

Мал маллана гэдэг нэлээн их тэвчээр, хөдөлмөр зүтгэл шаарддаг ч үр шим, буян хишиг нь арвин байдаг гэж аварга малчид ярьж байлаа.  

Малчин Б.Ариунзаяагийнх Цэцэг гол багийн нутаг "Шар хотгор" гэх газар нутаглаж байна. Ирэх хавар бог, бод нийлсэн 370 гаруй мал төллөхөөр бэлтгэлээ базаажээ. 

May be an image of one or more people, Bactrian camel and text

May be an image of one or more people

May be an image of Bactrian camel and musk ox

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ