
Учран золгож буй гал морин жилийн сар шинийн босгон дээр
“Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан малчдын нэг бол Мөст сумын Хужирт багийн малчин Ж.Гансүх, Ш.Оюун-эрдэнэ нар юм.
Аав, ээжээс өвлөсөн малч удам, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн энэ гэр бүлийн шагналыг аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг гардуулж баяр хүргэлээ.

30 орчим жилийн хөдөлмөр зүтгэлээ аймагтаа үнэлүүлж хүндтэй цол хүртсэнээ баяртай байна.
Аваргынх Бодончийн гол, Цагаан бургасны голоор голдуу нутаглаж мал сүргээ адгуулдаг байна. Одоо Мөст сумын Хужирт багийн
"Хондлойн гозгор улаан" гэх газар өвөлжиж байна.

Эднийх бог, бод нийлсэн 1000 гаруй толгой малтай. Гуравдугаар сарын нэгнээс малаа төллөнө. Энэ хавар 300 гаруй төл хүлээн авахаар төлөвлөжээ.


