“Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан Мөст сумын Хужирт багийн малчин Ж.Даваахүү, А.Гэрэлчимэг нар хүндтэй шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн Засаг дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг гардуулж баяр хүргэв.

Малчин Ж.Даваахүү, А.Гэрэлчимэг нар 1990 оноос хойш хойш тасралтгүй 30 гаруй жил мал маллаж байна. Эднийх таван төрлийн малтай. Тэр дундаа бог малаа түлхүү өсгөдөг байна.
Өөрийн сумдын нутгаас гадна Алтай, Үенч, Манхан гэсэн сумдад отор нүүдэл хийж аль болох усны тунгалаг, бэлчээрийн соргогийг дагаж нутаглан малаа малладаг байна.

Аваргынх одоо
"Тавтын таван ам" гэх газар нутаглаж байна. Энэ хавар 350 гаруй төөл хүлээн авахаар бэлтгэл хангажээ.
Өвөг дээдсээс уламжилсан малч ухаан, арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “Аймгийн аварга малчин өрх” болсондоо баяртай байна.

