
”Дэлхийн Зөн Монгол” байгууллага нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр FHI 360 байгууллагатай хамтран ”Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” төслийг аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд: Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ”Эрсдэлийн Харилцаа Холбоо"-ны (ЭХХ) багийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор
"Тэргүүлэх зоонозын өвчин тодорхойлох, стандарт үйл ажиллагааны журам танилцуулах сургалт, уулзалт" зохион байгууллаа.

Тавдугаар сарын 11-1З-ны өдрүүдэд Ховд аймагт болсон сургалтад Ховд, Баян-өлгий аймгийн холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.
Оролцогчид холбогдох мэдээлэл авч аргазүйгээ дээшлүүллээ. Мөн ”Эрсдэлийн Харилцаа Холбоо"-ны багийн хийх ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.
