-Аргын тооллын 5 сарын 2. Бямба (Санчир) гараг (2026)



-Аргын тооллын 5 сарын 2. Бямба (Санчир) гараг (2026)
-Хаврын адаг хар луу сарын билгийн 16, өдөр улаан хулгана, мэнгэ 4 ногоон, суудал ус, од эрхтний тэргүүн-15, түлэх барилдлагат. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:33-20:05.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Билгийн өдрийн үр: Анд нөхөр бололцох, багш, шавь болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийх, газар хагалах, тариа ногоо тарих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргахад сайн. Үс засуулах, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, равнайлах, ан гөрөө хийх, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу.
-Гарагийн өдрийн үр: Насан буян бүтээх, буян хишгийн даллага авах, эд мал авах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал гаргах, худаг гаргах, газар хагалах, тариа ногоо тарих, мод суулгах, хот байшингийн суурь тавих, барих, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу.
-Жил өдрийн үр: Шинэ барилгыг ашиглалтанд оруулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийх, гэрлэх, тустай үйлийг бүтээхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, мал гаргах, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уухад муу.
-Мэнгэний өдрийн үр: Эм найруулах, 8 лус тахих, тахил өглөг өгөх, бурханд залбирах, хануур үйлдэхэд сайн. Бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргахад муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, лус тахих, зад барих, хариулга хийх, төмөр урлах үйлд сайн. Их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгоход муу.
-Барилдлагын өдрийн үр: Хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ