ХОВД АЙМАГ:Хүүхдийн ордны дэргэд Үндэсний хөгжмийн хүүхдийн чуулгатай болно

May be an image of clarinet, oboe, violin and text

Монгол үндэстний дархлаа болсон олон угсаатны өв соёл, язгуур урлагийн үнэ цэнийг хүүхэд багачуудад таниулах, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх, уг язгууртаа хайртай иргэн бэлтгэж, төлөвшүүлэх зорилгоор Хүүхдийн ордны дэргэд Үндэсний хөгжмийн хүүхдийн чуулгыг өргөжүүлэн хөгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

May be an image of violin, clarinet and text

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын тушаалаар хүүхдийн ордны хөгжмийн дугуйланд зургаан төрлийн 10 ширхэг хөгжим, техник хэрэгслийн жагсаалт ирүүлсний дагуу 19,500,000 төгрөгийн худалдан авалт хийгдэж хөгжмийн өрөөг тохижуулж, өчигдөр /2026.02.06/ нээлээ.

May be an image of clarinet, oboe and violin

Аймгийн хэмжээнд үндэсний цөөхүүл хөгжмийн хүүхдийн хамтлагтай болсноор улс, бүс, олон улсын чанартай тэмцээн уралдаанд язгуур урлагийн салбараа төлөөлөн оролцох, амжилт гаргах боломж бүрдэх юм.

Өнгөрсөн 2025 онд манай байгууллагын дэргэдэх хүүхэд хөгжлийн 15 төрлийн дугуйланд 1100 хүүхэд хамрагдсан ба энэхүү хөгжмийн өрөөг Хүүхдийн ордны хөгжим, дуулаачийн дугуйлангийн багш Ж. Батцэнгэл, Ц. Гантулга, Э.Дэлгэрзаяа нар хариуцан язгуур урлаг, хөгжмийн дугуйлан хичээллүүлнэ гэж аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээллээ.

May be an image of oboe, violin, clarinet and flute
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ