Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог ажлын 100 хоногт хийсэн ажлаа тайлагнаж байна.


Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог аймгийн Засаг даргын ажлыг хүлээж авсанаас хойш 3 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өөрөөр хэлбэл 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд олон нийтдээ тайлагнаж байна гэсэн үгээ. Аймгийн Засаг даргын ажлын 100 хоногт хийсэн ажлын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг  та бүхэн Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар  гэсэн пэйж  хуудаснаас авах боломжтой ба khovdnews.mn сайт зарим мэдээллийг онцлон та бүхэндээ хүргэж байна.




Аймгийн Засаг дарга Д.Галсандондог  өнгөрсөн хугацаанд ирэх 4 жилд хамтран ажиллах баг бүрэлдэхүүнээ томилохоос гадна орон нутгийн хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ ажил амьдралд чухал ач холбогдол бүхий олон ажлыг санаачлан хийсээр байгаа  бөгөөд үүний нэг нь аймаг орон нутгийнхаа гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Тухайлбал: ОХУ-ын Новосибирск мужийн Новосибирск хотод 10 дугаар сарын  26-29-ний өдрүүдэд болсон «Монгол-Оросын хамтын ажиллагаа -2016» эдийн засгийн чуулга уулзалт болсон. Тус уулзалтанд  Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй төлөөлөгчид оролцов.  Чуулга уулзалтын төгсгөлд хоёр тал хамтын ажиллагааны талаар 8 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүний дотор Монгол улсад орос хэлийг заах, судлахад дэмжлэг үзүүлэх системийг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог  гарын үсэг зурав. Түүнчлэн бизнес форумын үеэр Новосибирск муж Ховд аймгаас төмс экспо ртлож, бага оврын нефть  боловсруулах үйлдвэр байгуулахаар  тохиров. “Монгол-Оросын хамтын ажиллагаа -2016» эдийн засгийн чуулга уулзалтын дараа Оросын Холбооны Алтайн хязгаар болон Алтайн БНУлсын Засгийн газрын орлогч Ялбаков Эжер Алексеевич тэргүүтэй Засгийн газрын гишүүд аймгийн Засаг даргатай албан ёсны уулзалт хийсэн байна. Энэ уулзалтын үеэр Ховд аймгийн өдрүүдийг тус бүс нутгуудад зохион байгуулах, уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах тал дээр онцгой анхаарахаа мэдэгдэв. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ