2017 ОНЫ 01 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

                                    1 дүгээр зураг.  01 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан мэдээ

Агаарын температурын сарын дундаж нийт нутгаар 19-24 градус хүйтэн буюу нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0,5-1,0 градусаар хүйтэн, бусад хэсгээр дунджийн орчим байна. /зураг 1, 2/


                                    2 дугаар зураг.  01 дүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж

Энэ сард нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй. /зураг 3,4/




                                     3 дугаар зураг. 01 дүгээр сард орох хур тунадасны урьдчилсан мэдээ


                             4 дүгээр  зураг.  01 дүгээр сард ордог хур тунадасны олон жилийн дундаж /мм/


Алтайн өвөр говийн нутгаар: Нэгдүгээр  арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн  сүүлийн хагаст ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтайн өвөр говийн нутгаар  шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус , бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.


Хур тунадас: Нэгдүгээр  арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эцсээр зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга  шуурна. 
Энэ үеэр салхи зарим газраар 12-14м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20м/с хүртэл ширүүсэн төлөвтэй. 

                                                         Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь

2017 оны 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр/ Булган сум/ орчмоор жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, орох хур тунадасны хувьд мөн нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим  хур тунадас орохоор байна. 
Одоогийн байдлаар нутгийн 20-30 орчим хувьд нь цастай байгаагаас Булган-24см, Алтай-16см, Үенч-19см цастай байна. Цаашид дээрх 3 сум өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь  нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна. Иймд сум орон нутгийн  өвс тэжээлийн  хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай  байгааг анхаарна уу гэж Аймгийн УЦУОШгазраас мэдээллээ.

.







                                                              
 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ