-Аргын тооллын 6 сарын 17. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 6 сарын 17. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 23, хөхөгчин гахай, могойг хүлэгч-25 од, огторгуй суудал, 5 шар мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, алдар төгс жаргалантай. Гэвч могой, гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Замд гарах, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, хот тохижуулах ажил, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ