-Аргын тооллын 8 сарын 10. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 10. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 18, шарагчин могой, шувуун хошуут-24 од, шороо суудал, 5 шар мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:40-20:13.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай сайн.
-Тахиа, могой, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Буяны үйл, хөрөнгө оруулах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном хэвлэх, сахил хүртэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, ном гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, замд гарах, морь худалдах, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ