Ховд их сургуульд шинээр элссэн 1-р ангийн оюутнууд уламжлал ёсоор тангараг өргөлөө.


Тангараг өргөх ёслолд ХИС-ийн Сургалтын бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Б.Нямдорж, Оюутны холбооны тэргүүлэгчид, 1-р ангид элсэн суралцаж буй 400 гаруй оюутан оролцсон юм. 


Оюутнууд “Эх орныхоо бүтээлч, оюунлаг өнөө ирээдүйн эзэн болсон оюутан би Ховд  их сургуулийн эрхэм зорилгыг дээдлэн эрдэм мэдлэгт шамдан суралцаж, мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй бие хүн болон төлөвшиж, мэдлэг чадвараа Монгол Улсынхаа хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд ард түмэндээ андгайлан тангараглая” хэмээн тангараг өргөв.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ