Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт явагдсан "нэмэлт санал хураалт"-ын дүн гарлаа



Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль
энэ оны 06-р сарын 24-ний өдөр болж өнгөрсөн. Ховд аймгийн Манхан, Дарви, Мянгад, Эрдэнэбүрэн, Чандмань суманд нөхөн, Үенч суманд дахин сонгууль явагдсан юм. Үүнээс Чандмань сумын Сүлжээ багт сонгуулийн ирц  хүрээгүй учир хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг энэ оны 6-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Чандмань сумын Сүлжээ багт Ардчилсан намаас Дашваагийн Гантөмөр нэр дэвшсэн бөгөөд нийт 317 сонгогч санал өгөхөөс 98 буюу сонгогчдын 30.91 % нь саналаа өгсөн гэж Ховд аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ