Ховд аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 70 жилийн ойн "Баярын хурал" болов



Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн  түүхт 70 жилийн ойн Баярын хурал 07 дүгээр сарын 18-ний өдөр Ховд сумын Соёлын төвд боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, аймгийн ИТХ-ын НУБЗ-ын дарга Ч.Багдал нарын аймаг орон нутгийн удирдлагууд болоод сургуулийн үе үеийн дарга, ахмад буурлууд, гавъяат багш, ууган төгсөгч нар оролцов.



Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди түүхт 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн, сургуулийн хамт олныг аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл” үнэ бүхий зүйл хадгалуулсныг сургуулийн захирал Д.Манатад гардуулан өгсөн юм. Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Х.Базар, Б.Темирхан, С.Харахат, аймгийн ИТХ-ын даргын "Хүндэт өргөмжлөл"-өөр Х.Айжан, М.Өмирбек нарыг шагнаж урамшуулав.


Түүний дараагаар  Ерөнхий боловсролын сургуулийн заалыг  Ховд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар 26 тогтоолоор Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Волейболын Олон Улсын хэмжээний мастер Самселхан овогтой Кенесханы нэрэмжит заал болголоо.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ