Ховд аймаг бэлчээрийн даацын 2019 оны судалгаа, мэдээг 08-р сард гаргана



Монгол орны эдийн засгийн нэг чухал салбар бол мал аж ахуй. Малын тоо толгой өсөн нэмэгдэж байгаагаар энэ салбарын өсөлтийг харж дүгнэдэг байсан үе ард хоцорч одоо тооноос илүү чанарт анхаарч байгаа ч бэлчээрийнхээ даацад тохирсон малтай байх асуудал чухлаар яригдсаар байна. Ховд аймгийн хувьд зарим аймгуудыг бодвол харьцангуй эрүүл соргог бэлчээртэй гэх боловч өнгөрсөн оны бэлчээрийн даацын судалгаагаар 70 орчим хувь нь хэтэрсэн 30 орчим хувь нь хүрэлцээтэй гэж дүгнэгдсэн байдаг. Тэгвэл бэлчээрийн даацын энэ жилийн судалгаа, дүн мэдээг 8-р сард багтаан гаргахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл аймгийн УЦУОШГазраас бэлчээрийн төлөв байдлын, аймгийн газрын албанаас сумдын газрын даамлуудтай хамтран 191 цэгт фото мониторингийн судалгааг авч энэ оны бэлчээрийн нарийвчилсан байдал, мэдээг гаргах юм. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ