Ховд сумын иргэн И.Жухайд 80 сая төгрөгийн нөхөх олговрын батламж гардуулан өгөв



Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд нөхөх олговрын батламж гардуулах үйл ажиллагаа Ховд аймагт боллоо. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Пүрэвганди, салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Баяртуяа нар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасны дагуу материал нь хангагдсан Ховд сумын өндөр настан Ибрахимийн Жухайд 80 сая төгрөгийн нөхөх олговрын батламж гардуулан өгөв.



Монгол Улсын хэмжээнд 794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөх олговор олгох шийдвэр гарсан. Үүний 20 гаруй нь Ховд аймгийн харьяат иргэн байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн 18 иргэн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөх олговор авах хүсэлт хүргүүлээд байгаа юм. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ