“Оролцоот эпидемиологи – Монголд” мал эмнэлгийн салбарын хамтран ажиллагсдын уулзалт, хэлэлцүүлэг Ховд аймагт боллоо



Ховд аймгийн Мал эмнэлгийн тасаг нэгжийг чадавхжуулах жилийн хүрээнд хийсэн ажлын явц, малын халдварт өвчнийг оролцоот эпидемиологийн аргаар тандан судлах аргачлалыг орон нутагт хэрэгжүүлсэн үр дүнг танилцуулах, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцох зорилгоор Мерси Кор олон улсын байгууллага, Ховд аймгийн Мал эмнэлгийн газар хамтран “Оролцоот эпидемиологи – Монголд” мал эмнэлгийн салбарын хамтран ажиллагсдын  уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгуулж байна.



Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 17 сумын малын эмч, тархвар зүйч, мал эмнэлгийн улсын байцаагч нарын төлөөлөл 100 орчим хүн оролцож, харилцан туршлага солилцож байгаа юм.  Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр малын халдварт өвчнийг оролцоот эпидемиологийн аргаар тандан судлагч мэргэжлийн 14 эмчид PENAPH-ийн гэрчилгээ гардууллаа.   

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ