ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 47 хүн эдгэрч, халдварын тохиолдол 21-ээр нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 13-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 94 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 21 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 21-ээр нэмэгдэж нийт 19131 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 2, Дарви сумаас 1, Дуут сумаас 2, Зэрэг сумаас 1  иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 15 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.14/ байдлаар нийт 140 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 71 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 69 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 31 нь 0-18 насны хүүхэд, 1 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-12, хүндэвтэр-72, хөнгөн 56 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 186, сумдад 186 нийт /372/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 47 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18882 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 42 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 1 нь 1 дүгээр тун, 4 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56161 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52661 хүн буюу 82,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 37 хүн хамрагдаж нийт 9377 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ