Төрийн албаны 2021 оны 2 дахь ээлжийн шалгалтад эхэллээ



Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй 2021 оны 2 дахь ээлжийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.11.15/ 07:30 цагт эхэллээ. Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 234 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг нэг ээлжинд 26 хүнтэй нийт 9 ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл хангаж шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.



Журамд заасны дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийн зэрэгцээ шалгалтыг ил тод, нээлттэй байх бүх талын нөхцлийг хангажээ. Тухайлбал, шалгалтын үйл явцыг цахимаар шууд дамжуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуралдааны их танхим, төв талбайн лед дэлгэцээр харуулж байгаа учраас хэн ч харж, хянах боломжтой.



Энэ удаагийн шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн, Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Ариунбилэгээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг зохион байгуулж байна. Мөн мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг хамтран ажиллаж байгаа юм.



ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ