Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр тохиодог. Ховд аймгийн хэмжээнд 150 орчим хүн энэ салбарт ажиллаж байна. "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр"-ийг угтан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өнөөдөр /2023.05.11/ "ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ"-ыг зохион байгууллаа. Сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчид оролцов. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудыг идэвхжүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн мэдлэг олгох, хувь хүний хөгжлийг дэмжих, хамт олны сэтгэл зүйн дархлааг нэмэгдүүлэх зорилготой. Салбарын ажилтнуудыг энэхүү сургалтад хамруулснаар хувь хүний хөгжил, өөрийгөө болон хамт олноо хайрлах арга ухаанд суралцахаас гадна Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн мэдлэгтэй болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Огноо: 5/11/2023 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 564 Мэдээ таалагдсан: