-Аргын тооллын 2 сарын 14. Лхагва (Буд) гараг (2024)



-Аргын тооллын 2 сарын 14. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 5, шар бич, мэнгэ 2 хар, суудал ус, дэлгэрүүлэгч-26 од, рашаан барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:01-18:11.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40)болой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Харин бар, могой, морь, хоньжилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худаг малтах, модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

-Аргын тооллын 2 сарын 13. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 4, улаагчин хонь, могойг хүлэгч-25 од, суудал огторгуй, мэнгэ 3 хөх, үхэхбарилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:03-18:10.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40)болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах маш сайн. Харин үхэр, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэл, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

-Аргын тооллын 2 сарын 12. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 3, улаан морь, шувуун хошуут-24 од, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, үхэхбарилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:04-18:08.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40)болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох маш сайн. Харин хулгана, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Бэлбэсний газар очих, нялхасыг гаргах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.

-Аргын тооллын 2 сарын 11. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 2, хөхөгчин могой, чөдөр-23 од, суудал шороо, мэнгэ 5 шар, түлэх барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:06-18:07.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40)болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ