Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж байна

May be an image of 8 people and text

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын 21-22-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна. 
Тус шуурхай бүлэг өчигдөр /2024.02.21/ аймгийн Онцгой комиссын гишүүдийг оролцуулсан өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа. 

May be an image of 1 person, television, newsroom and text

Энэ үеэр орон нутгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн зарим шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлын талаар санал хэлэв. 
Үүнд: -2023-2024 онд тохиолдсон хүчтэй салхи шуурганд унасан 97 өрхийн гэрийн асуудлыг шийдвэрлэх 
-Булган, Үенч, Манхан, Цэцэг сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Дуут, Зэрэг сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэх 
-Сумдад шатахууны дэмжлэг үзүүлэх /30 тонн дизель түлш, 20 тонн АИ-92 бензин/
 -Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай том оврын автомашин шийдвэрлэх зэрэг санал уламжилсан юм. 

May be an image of 1 person and text

Шуурхай бүлэг үргэлжлүүлэн хаваржилт хүндэрсэн Булган, Алтай, Үенч суманд ажиллана. 

May be an image of 6 people and text

Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-ний өдрийн 8:00 цагийн байдлаар Ховд аймгийн 17 сумаас долоон сумын нутагт 0-30 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс Алтай суманд 30 см, Үенч суманд 29 см, Булган суманд 18 см зузаан цасан бүрхүүл тогтож, хаваржилт хүндрээд байгаа юм. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 4876 толгой мал хорогджээ.

May be an image of 6 people

May be an image of 3 people and text

May be an image of 6 people

May be an image of 1 person
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ