Урьдчилсан мэдээллээр газар хөдлөлт Ховд аймгийн төвд III-IV баллаар мэдрэгдсэн байна

May be an image of map and text

ГАЗАР ХӨДӨЛСӨН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

2025 оны 2-р сарын 15-нд УБ-ийн цагаар 09:48:18-д хойд өргөргийн 49.87N, зүүн уртрагийн 88.84E-д, Рихтерийн шаталбараар магнитуд нь 6.4-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт ОХУ-ын нутаг дэвсгэрт Кос-Aгач тосгоноос урд зүгт 20км зайн болсон байна. 

May be an image of map and text

Хөдлөлтийн голомт нь:

Баян-Өлгий аймгийн төвөөс 135 орчим км,
Ховд аймгийн төвд 300км орчим зайтай.

Энэхүү газар хөдлөлт нь голомтон дээрээ хүчтэй болсон учраас Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн төвүүд болон сумуудын оршин суугчдад чичирхийлэл ихээр мэдрэгдсэн байна. 

Урьдчилсан мэдээллээр Ховд аймгийн төвд  III-IV баллаар мэдрэгдсэн. Цаашид нарийвчилсэн Баллын үнэлгээг гаргахаар макро мэдээнүүдийг ард иргэдээс яаралтай авч байна гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас мэдээллээ. 

Утас:7043-2593
е-mail: hbdm@iag.ac.mn, web site: www.iag.mn

May be an image of map and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ